Вашингтонд цагдаа нар өнгөт арьст эрэгтэйг бууджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-03 11:36:04

ВАШИНГТОН. /WJLA/. Вашингтон хотод цагдаа нар африк гаралтай америк иргэнийг буудсан хэрэг гарчээ. Тэрбээр эмнэлэгт нас барсан байна.


Зогсоолд тавьсан машинуудын нэгэнд зэвсэгтэй этгээдүүд байна гэсэн мэдээллийн дагуу цагдаа нар хэргийн газар очжээ. Цагдаа нарыг машинд дөхөж очиход машинд байсан бүх хүн зугтсан байна. Энэ үед цагдаа нарын нэг нь гал нээсний улмаас нэг хүн эмнэлэгт хүргэгдсэн хэдий ч шархаа даалгүй нас баржээ.


"Бид хэргийн газраас хоёр буу олсон" хэмээн Вашингтон хотын цагдаагийн дарга Питер Ньюсэм мэдэгджээ. Одоогоор нас барсан эрэгтэй хэн болох, хэдэн настай хүн байсан нь тодорхойгүй байна.  

Холбоотой мэдээ