Ажиглан тусгаарлах байранд 3 мянга гаруй иргэн байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
sodonizm@gmail.com
2020-08-12 17:04:12

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өчигдөр ажиглан тусгаарлах байранд 420 хүн шинээр орж, 311 хүн гэрийн тусгаарлалтад шилжжээ. Ингэснээр ажиглан тусгаарлах байранд байгаа хүний тоо  3 342 боллоо гэж ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдөр мэдээлэв.

Тэрбээр, "Тусгаарлах байранд 36 их эмч, 86 резидент эмч, 79 төрийн албан хаагч эмнэлгийн тусламж үзүүлж байна. Цэргийн төв эмнэлэгт тусгай онгоцоор ирсэн 71 хүн эмчлүүлж байгаагаас нэг хүний биеийн байдал хүндэвтэр, эрчимт эмчилгээний тасагт байна. Эдгээр иргэдэд 12 их эмч, 41 сувилагч асрагч эмнэлгийн үйлчилгээ хүргэж байгаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 119 тоот дугаарт 118 хүн хандаж халдвараас урьдчилан сэргийлэх эмнэлзүйн талаар зөвлөгөө авсан. Харин шуурхай Ковид-19 -ийн талаар зөвлөгөө өгөх 119 дугаарт Испани улсаас манай улсын 1 иргэн холбогдож эмнэлзүйн зөвлөгөө авсан байна” гэлээ.

Холбоотой мэдээ