Гэрээ хэлцэл байгуулахад сайн өдөр

Монголын мэдээ | Лавлагаа
192@montsame.mn
2020-08-07 06:13:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын наймдугаар сарын 7. Баасан гараг. Билгийн тооллын 19. Зуны адаг харагчин хонин сарын нэг цагаан хар морь өдөр. Сугар гараг.

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: нэр өнгө

Суудал: Мод

Энэ өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Намрын хур орох улирал 09 цаг 57 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн. 

Холбоотой мэдээ