Цэцэрлэгийн эрхлэгч хуурамч диплом ашиглаж байжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2015-09-25 16:04:36

Иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр Авлигатай тэмцэх газраас хуульд заасан чиг үүргийн хүрээнд холбогдох хяналт шалгалтыг явуулжээ.

Шалгалтаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын төрийн өмчит “Дамбо” цэцэрлэгийн эрхлэгч Ж.Мөнхтуяа нь МУБИС-ийг 2000-2004 онд цэцэрлэгийн багш, арга зүйч мэргэжлээр суралцаж төгсөөгүй болохыг тогтоов. 

Түүнчлэн тэрээр МУБИС-ийг төгссөн хуурамч диплом ашиглан Дархан дээд сургуулийг төгсч “Боловсрол судлалын магистр” зэргийн диплом авсан нь Дээд боловсролын тухай хуулийг зөрчсөн байна. Хуурамч диплом ашиглан төрийн албанд ажиллаж байхад Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас түүнд захиргааны шийтгэл ногдуулсан нь мөн холбогдох хууль тогтоомжийг зөрчжээ. 

Иймд түүний гаргасан зөрчилд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбатад албан бичиг хүргүүлжээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд