Жолооч нарт эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-07-22 16:38:13

Сүхбаатар /МОНЦАМЭ/. “Яараад яахав дээ” аяны хүрээнд Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас Мөнххаан сумын авто замын хяналтын постоор дамжин өнгөрч буй жолооч нарт эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийжээ.

Мөн хөдөөгийн замд зорчиж буй жолооч нарын алжаалыг тайлах зорилгоор цэнэг бэлдмэл, ус ундаа зэргийг тараажээ. Жолооч болон зорчигчдод зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж, мэдээлэл, яриа таниулга хийсэн байна. Энэ нь замын хөдөлгөөнд оролцож буй жолооч, зорчигчдын талархлыг ихээр хүлээжээ. Улмаар жолооч бүр замын хөдөлгөөний дүрмээ баримталж хөдөлгөөнд оролцохоос гадна, бусад жолооч нарыг ч мөн адил уриалах болно гэдгээ цагдаагийн алба хаагчдад уламжилсан байна. 


Холбоотой мэдээ