Хөвсгөлийн Онцгой комисс 12 цагийн дотор 3 удаа хуралдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-07-14 21:59:19

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт орсон аадар борооны улмаас  засмал зам сэтэрч, зарим айл өрхүүд усанд автаж ихээхэн хэмжээний хохирол учраад байна. Аймгийн Онцгой комисс шуурхай хуралдааныг зарлаж 24 цагийн дотор 3 удаа хуралдаж шаардлагатай арга хэмжээг авч ажиллалаа.


Онцгой комиссын гишүүд Мөрөн сумын багийн айл өрхүүдээр газар дээр нь танилцаж Онцгой байдлын газар, Хот тохижилт үйлчилгээний төв, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Ус суваг, Эрүүл мэндийн газар зэрэг бүх мэргэжлийн байгууллагын ажилчид 24 цагийн турш ажиллаж байна. Үерт автсан нэгдүгээр хороо 13-р багийн лаг шаврыг зөөвөрлөж үерийн даланг сэргээн засварлаж ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хийж эхэлсэн байна. Ойрын өдрүүдэд дахин усархаг  бороо орох төлөвтэй байгаа учраас хэлтэс агентлагийн дарга, Аймгийн Онцгой комиссын гишүүд хариуцсан сум орон нутгийн иргэдэд сэрэмжлүүлэг мэдээ, мэдээлэл өгч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж шаардлагатай үед 24 цагийн жижүүр гарган ажиллах үүргийн аймгийн Онцгой комиссын дарга Л.Ганболд өглөө. Одоогоор үерийн улмаас үүссэн хохирлыг тооцож байгаа бөгөөд цаашид авах арга хэмжээний талаар Улсын Онцгой комиссод санал хүсэлтээ хүргүүлж байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ