Бүрэнтогтохоос бусад сумын гэрэл цахилгааныг холбожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-07-14 21:50:23

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт өчигдөр орой орсон аадар бороо орж Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ Мөрөн дэд станц усанд автсаны улмаас аймгийн хэмжээнд  гэрэл цахилгаан тасарсан. Аймгийн Онцгой байдлын газар, Мөрөн дэд станцын алба хаагчид шуурхай ажиллаж шөнийн 02 цагаас эхлэн цахилгааныг хэсэгчлэн өгч эхэлсэн байна. Борооны улмаас Түнэл, Бүрэнтогтох суманд цахилгааны гэмтэл гарсан байна. Өнөөдрийн байдлаар Бүрэнтогтох суманд гарсан гэмтлийг засварлаж байгаа учраас бусад бүх суманд гэрэл цахилгааныг өгсөн байна. Ойрын өдрүүдэд усархаг бороо дахин орох төлөвтэй байгаа учраас  Мөрөн дэд станцыг тойруулан шуудуу татах, үерийн далан хийхээр төлөвлөж байна гэдгийг Мөрөн дэд станцын ашиглалтын инженер Д.Алтанхуяг хэлж байлаа.

Холбоотой мэдээ