Хилээр нэвтрэгчдийн тоо 73.8 хувиар буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-07-08 13:48:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын хилээр энэ оны эхний хагас жилд давхардсан тоогоор 738 мянган зорчигч нэвтэрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2 083.7 (73.8 хувь) мянгаар буурсан үзүүлэлт.

Улсын хилээр орсон гадаадын зорчигчид өмнөх оны мөн үеэс 198.6 мянга буюу 80.3 хувиар мөн буурчээ. 

Улсын хилээр 2020 оны эхний хагас жилд 378.6 мянган зорчигч орсон байна. Орж ирсэн зорчигчдын 29.9 хувь нь Замын-Yүд, 20.9 хувь нь Буянт-Ухаа, 15.7 хувь нь Гашуун сухайт , 12.4 хувь нь Алтанбулаг, 8.9 хувь нь Шивээ хүрэн, 12.2 хувь нь бусад боомтоор нэвтэрчээ.

Улсын хилээр орсон зорчигчдын 329.9 (87.1хувь) мянга нь Монгол Улсын иргэд, 48.7 (12.9хувь) мянга нь гадаад улсын иргэд байна гэж ҮСХ-ноос мэдээллээ.


Холбоотой мэдээ