Дулааны шугам сүлжээний засвар 56 хувийн гүйцэтгэлтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-07-06 17:32:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах, зуны засварын графикт ажлыг хуваарийн дагуу хийж байна.

Дулааны шугам сүлжээний засварын ажил 56 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн хуваарьт зогсолтын ажлуудыг төлөвлөсөн хугацаанаас 1-3 хоногийн өмнө дуусгаж, хэрэглэгчдийг халуун усаар хангаж байгааг мэдээллээ.

Харин хэрэглэгчдийн засвар үйлчилгээний ажлыг 20-30 хувьтай хийж байна. Цаашид өвөлжилтийн бэлтгэл хангах дулааны шугам тоноглолын засвар үйлчилгээг төв шугамын засварын ажлуудтай уялдуулан хийж гүйцэтгэх шаардлагатай байгааг тус компаниас анхааруулж байна.


Холбоотой мэдээ