Дэлхийн хэмжээнд "COVID-19" халдвартай 5.7 сая хүн эдгэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-07-01 14:49:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ коронавирусний халдвар дэлхийн 216 улс орон, бүс нутагт бүртгэгдсэнээс 10 сая 563 мянган хүн өвчилж, 513 мянган хүн нас баржээ. Харин  сая 782 мянган хүн эдгэрчээ.

 

Сүүлийн 24 цагийн дотор  дэлхий дахинд коронавирусний халдварын нийт 159 мянган тохиолдол бүртгэгдэж, 4 мянга гаруй хүн эндсэн гэдгийг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэв.

 

Өнгөрсөн 24 цагт АНУ-д 35 мянга, Бразил улсад 33 мянга, Энэтхэг улсад 18 мянган хүн коронавирусээр халдварлажээ. АНУ-д короновирусний халдвар өнгөрсөн долоо хоногт 35-40 хувиар нэмэгдсэн байна. Халдвар нэмэгдэж буй шалтгааныг олон нийтийг хамарсан жагсаал цуглаан, шинж тэмдэг балархай залуучууд ахмад наснуудад халдвар тарааж байгаатай холбоотой хэмээн үзэж буй аж. Мөн тус улсын Харшил халдвар судлалын үндэсний хүрээлэнгээс иргэд амны хаалт зүүх, зай барих, гар угаах зэрэг тархалтыг бууруулах дэглэмийг сахихгүй бол өвчлөл өдөрт 100 мянгаар нэмэгдэнэ гэж мэдэгджээ.

 

ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд 6693 хүн короновирусээр өвчилж, 154 хүн энджээ. Манай улстай хил залгадаг Буриад, Тува, Читад өвчлөл өмнөх өдрөөс 38-125 тохиолдлоор нэмэгдсэн байна. Тува улсад нийт 4485 тохиолдол бүртгэгдэж, эмнэлгийн ор хүрэлцэхгүй болжээ.


Манай орны хувьд 16 хүн ажиглалтад орж, 31 хүн гэрийн тусгаарлалтад шилжсэн байна. Ажиглах байранд 1-5 насны 118 хүүхэд, 53 жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй 332 хүн байна. Тусгаарлах байранд 5497 иргэн байснаас 623 хүн дараагийн шатны ажиглалтад шилжжээ. Эдгээр иргэдэд сум, дүүргийн 122 эмнэлгийн ажилтан хяналт тавьж байгаа аж. 

И.Даваадорж 

Холбоотой мэдээ