Их аварга Какурюү болон Озэки нарын шийдвэрлэх тулаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-09-25 12:22:10

Мэргэжлийн сүмо бөхийн Аки башё 12 дахь өдрийн барилдааны дараах байдлаар 71 дэх Их аварга Какурюү М.Ананд, озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, озэки Кисеносато нарын дунд энэ башёгийн түрүү бөхийн төлөөх тулаан өрнөх нь тодорхой болов.

Башёгийн сүүлийн гурван өдөр тэд хоорондоо тулах бөгөөд өнөөдөр хоёр озэки халз тулна. Тэрүнофүжи хашир озэкиг давбал тэргүүллээ хадгалахын зэрэгцээ түрүүлэх замаа засна. Хэрвээ Тэрүнофүжи энэ сард түрүүлбэл Ёкозүна цол хүртэх, эсвэл Их аварга цолны болзол сонсох юм. Харин өнөөдөр 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд, озэки Гойёдотой барилдана.

Mанай бөхчүүдээс Тамаваши, Кагамио нар адилхан 3 даваа 9 унаатай амжилт тааруу байгаа бөгөөд чансаа буурахаар болжээ. Харин Ичиножёо, Токитэнкү, Сэйро нар 6-6 гэсэн үзүүлэлттэй байна. Харин дээд зиндаанд эргэн ирсэн Асасэкирюү Б.Дашням 5 даваа 7 унаатай болж сүүлийн гурван өдөр хичээхгүй бол буцаад доод зиндаанд очихоор байгаа юм. Энэ сард япон бөхчүүдээс маэгашира Икиой маш сайн барилдаж 10-2 гэсэн амжилтыг үзүүлж хөгжөөн дэмжигчдээ баярлуулж байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд