Өвөрхангайд санал хураалт 17 цагийн байдлаар 56.72 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-06-24 19:09:29

Өвөрхангай /МОНЦАМЭ/. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн 10 дугаар тойрогт санал хураалтын ирц өдрийн 12 цагт 28.63 хувь байсан бол 17 цагийн байдлаар 56.72 хувьтай байна.

Баян-Өндөр суманд 2389 иргэн санал өгөхөөс 1115, Бүрд суманд 1886 иргэнээс 1079, Бат-Өлзийд 4840 иргэнээс 2911, Баруунбаян-Улаанд 1732 иргэнээс 1195, Баянголд 2582 иргэнээс 1387, Гучин-Усд 1446 иргэнээс 763, Есөнзүйлд 1865 иргэнээс 939, Өлзийтөд 1592 иргэнээс 904 иргэн тус тус саналаа өгөөд байна.

Мөн Зүүнбаян-Улаан суманд 2580 иргэнээс 1615, Богдод 3523 иргэнээс 2213, Нарийнтээлд 2409 иргэнээс 1484, Сантад 2295 иргэнээс 1328, Тарагтад 2137 иргэнээс 1257, Төгрөгт 1762 иргэнээс 1092, Уянгад 5950 иргэнээс 3445, Хайрхандулаанд 2340 иргэнээс 1616, Хужиртад 4410 иргэнээс 2668, Хархоринд 8019 иргэнээс 4488, Арвайхээрт 20638 иргэнээс 10698 иргэн тус тус санал өглөө.

Хамгийн өндөр ирцтэй нь Баруунбаян-Улаан, Хайрхандулаан сум тус бүр 69 хувьтай байгаа бол Баян-Өндөр сум хамгийн бага буюу 46.6 хувийн ирцтэй байна. Зүүн сумдаар бороо хур орсонтой холбогдуулан ирц бага байгаа ч 22 цаг гэхэд ирц давна гэдгийг аймгийн Сонгуулийн хорооны дарга Ц.Ганболд хэллээ.

Уянга, Баян-Өндөр суманд иргэний бүртгэлийн болон санал тоолох машин гацах тохиолдол гарсан ч аймгаас мэдээлэл, технологийн баг очиж ажиллан хэвийн байдалд оруулжээ. 

Холбоотой мэдээ