“Beidou” навигацийн системийн сүүлчийн хиймэл дагуулыг хөөргөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2020-06-23 15:54:10

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ “Beidou” навигацийн системийнхээ 55 дахь буюу сүүлчийн хиймэл дагуулыг "Чанжэн-3B" зөөгч пуужингаар амжилттай хөөргөлөө гэж тус улсын Агаар сансрын шинжлэх ухаан, технологийн корпорац /CASC/ мэдээлэв.


Хиймэл дагуулыг орон нутгийн цагаар 9 цаг 43 минутад Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн “Сичан” сансрын буудлаас хөөргөсөн бөгөөд урьдаас тогтоосон тойрог замд амжилттай орсноор “Beidou” навигацийн хиймэл дагуулын системийг бүрдүүлж дуусжээ. Тойрог замыг нь тохируулж, хэд хэдэн туршилт хийсний дараа өмнө нь хөөргөсөн бусад аппараттай хамт ажиллах юм.


Хятадын “Beidou” систем ашиглалтад орсноор Америкийн GPS (Global Positioning System), Оросын Глонасс, Европын Холбооны “Галилей” системийн дараах дэлхийн дөрөв дэх навигацийн систем болох ажээ. "Чанжэн” цуврал зөөгч пуужингуудын хувьд 336 дахь удаагаа хиймэл дагуул хөөргөж буй юм.


 


 


Холбоотой мэдээ