Хүүхдийн зургийн уралдаан дүнгээ гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-11 08:51:08

Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсээс хүүхдийн зураг зурах авьяасыг хөгжүүлэх, тэднийг дэмжих зорилгоор зургийн уралдааныг зарлан дүгнэлээ.

Монголын нэрт зураач марзан хэмээх Б.Шаравын нэрэмжит энэхүү зургийн уралдаанд аймгийн төвийн Есөнбулаг сумын сургууль, цэцэрлэгүүд, Халиун, Баян-Уул, Тонхил, Жаргалан сумдын сургуулиудын 70 гаруй хүүхэд олон төрлийн сэдвээр зурсан бүтээлээрээ оролцсон байна. Цэцэрлэгийн 4-6 нас, 1-5-р анги, 6-9, 10-12-р анги гэсэн 4 ангилалаар байр эзлүүлж алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагнал, өргөмжлөл олголоо.

Эхний 3 байр эзэлсэн хүүхдүүд 6 сард болох улсын уралдаанд оролцох эрх авсан байна. Хүүхдүүдийн зургийн бүтээлээр үзэсгэлэн гаргаж олон нийтэд сурталчиллаа.

                                                                         Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ