Японы хөлбөмбөгчдийг 10 дугаар сард эх орондоо хүлээн авна

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-06-06 14:00:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий дахиныг түгшээсэн коронавирусний халдварын тархалтын улмаас хойшлогдсон 2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ний урьдчилсан шатны тоглолтын хуваарийг Азийн хөлбөмбөгийн холбоо/АХБХ/-ноос танилцуулав.


Энэхүү шинэчилсэн хуваарийн дагуу Монгол Улсын шигшээ баг 2020 оны 10 дугаар сарын 8-нд Тажикистан, 11 дүгээр сарын 12-нд Киргизийн талбайд тус тус зочлон тоглох бол 10 дугаар сарын 13-нд өөрийн талбайдаа Японы шигшээ багийг хүлээн авч тоглохоор болсон байна.


Урьдчилсан шатны тоглолтууд 11 дүгээр сард дуусах бөгөөд дараагийн шатны тоглолтууд 2021 оны гуравдугаар сард болохоор ОУХБХ /ФИФА/-ны хуваарьт тусгажээ хэмээн Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээлж байна.

Холбоотой мэдээ