Вашингтон хот руу 1600 цэргээ илгээжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЛОНДОН. /Reuters/. Африк гаралтай
Америкийн иргэн Жорж Флойд Миннесота муж улсын Миннеаполис хотод цагдаа нарын гарт амиа
алдсаны дараа АНУ-д эмх замбараагүй байдал дэгдэж эхэлсэнтэй холбогдуулан Батлан
хамгаалахын яам 1600 орчим цэргийн албан хаагчаа АНУ-ын нийслэл Вашингтон хот орчимд
илгээжээ.
Цэргүүдийг
Вашингтон хот орчмын цэргийн баазуудад байрлуулсан хэмээн АНУ-ын Батлан
хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч Жонатан Хоффман мэдэгдсэн байна.
Ж.Флойдын амийг
бүрэлгэсэн хэрэг гарсны дараа АНУ-ын олон муж улсад олныг хамарсан эсэргүүцэл,
эмх замбараагүй байдал дэгдээд байгаа юм. Нийгмийн дэг журмыг сахиулахад Вашингтон, Нью-Йорк зэрэг 40 орчим хотод хөл хорих цаг тогтоожээ.
Холбоотой мэдээ

ИБУИНХУ-тай бүхий л салбарт харилцан ашигтай хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ
15 цаг

ТАЗ-ийн гишүүнээр томилогдсон Ц.Амартөгс, Л.Золзаяа Б.Төгсцэнгэл нар үүрэгт ажлаа хүлээн авав
16 цаг