Батсүмбэр суманд тусгаарлах 3 постод 9 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-05-28 15:21:08

Төв /МОНЦАМЭ/  Төв аймаг дахь Цагдаагийн газраас Батсүмбэр суманд тусгаарлах постод үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад шаардлагатай автомаск 3 ширхэг, ариутгалын бодис, амны хаалт, хамгаалах хувцас хэрэгсэл, дархлаа дэмжих бүтээгдэхүүн өгчээ. 

Тодруулбал ОХУ-аас энэ 3 дугаар сарын 27-ны ѳдѳр ирсэн иргэдийг  Төв аймгийн Батсүмбэр сумын Баянбайгаль, Баянхангай амралтын газар, АНҮТ-ийн Ахмадын сувилал зэрэг 3 газарт тусгаарлажээ.

Аймгийн Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Доржбалжид хэлэхдээ,  5 дугаар сарын 11-нээс хойш уг онцгой обьектод Цагдаагийн газрын 9 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна гэв.

Холбоотой мэдээ