Тайваньд зэвсэг нийлүүлэхийг эрс эсэргүүцэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-22 11:02:12

БЭЭЖИН. /Синьхуа/. АНУ Тайваньд зэвсэг худалдаалахыг Хятад эрс эсэргүүцэж байгаа бөгөөд энэ асуудлаар АНУ-д хатуу мэдэгдэл хийсэн хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Жао Лизянь мэдэгджээ.  


АНУ 180 сая ам.доллароор үнэлэгдэх хэмжээний шинэ торпед Тайваньд нийлүүлэхээр төлөвлөж байгаа талаар тайлбар өгөхийг хүссэн сэтгүүлчийн асуултанд тэрбээр ийнхүү хариулсан байна.


“Хоёр улсын харилцаа, Тайванийн хоолой, энх тайван тогтвортой байдалд илүү хор хөнөөл учруулахгүйн тулд нэг Хятад зарчмыг хатуу баримталж, хоёр улсын хамтарсан мэдэгдлүүдийг дагаж мөрдөн, Тайваньд зэвсэг худалдаалахаа зогсоож, Тайваньтай цэрэг армийн хэлхээ холбоогоо таслахыг АНУ-д Хятад улс уриалсан" хэмээн Жао Лизянь мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ