Энэ оны хөрөнгө оруулалтын 64 хувийг боловсролын салбарт зарцуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. 2020 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянхонгор аймгийн хэмжээнд 112.1 тэрбум төгрөгийн 55 ажил, арга хэмжээ батлагджээ. Тодруулбал, өмнөх оноос шилжсэн 72.9 тэрбум төгрөгийн 28 ажил арга хэмжээ, шинээр батлагдсан 39.2 тэрбум төгрөгийн 28 ажил, арга хэмжээ байгаа юм байна.
Нийт хөрөнгө оруулалтын 64 хувийг боловсролын салбарт хийх аж. Хөрөнгө оруулалтуудын 38 хувь буюу 43 тэрбум төгрөгийн 42 ажил арга хэмжээ нь энэ онд бүрэн дуусахаар төлөвлөгджээ.
Орон нутгийн хөгжлийн сангаар 17.8 тэрбум төгрөгийн нийт төсөвт өртөгтэй 51 ажил, арга хэмжээ батлагдсанаас энэ онд санхүүжүүлэхээр 5.4 тэрбум төгрөгийг баталсан байна.