Баян-Өлгий аймгийн хэмжээнд 1685 аж ахуй нэгж тооллогод хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-05 09:37:13

Таван жилийн давтамжтай явагддаг  аж ахуйн нэгжийн тооллогод Баян-Өлгий аймаг нийт 1685 аж ахуйн нэгж, байгууллага тоологдсон байна.

Үүнээс 1570 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа хэвийн явуулж, 107 аж ахуйн нэгж татан буугдсан байна. 3 аж ахуйн нэгжийн хариуцах эзэн нь нас барсан, 4 аж ахуйн нэгжийн эзэн гадаадад амьдарч байна.

Энэхүү тооллогыг зохион байгуулах ажилд аймаг, сумын Засаг дарга нар, Санхүү төрийн сан, Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс оролцжээ. 

Ш.Айзаря
 

Холбоотой мэдээ