ОХУ халдварын тохиолдлын тоогоор наймдугаарт орлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-04-28 16:53:13

МОСКВА. /TASS/. Сүүлийн 24 цагийн хугацаанд ОХУ-ын 83 бүс нутагт коронавирусний халдварын 6411 шинэ тохиолдол илэрч, 72 хүн нас барлаа гэж тус улсын Засгийн газрын дэргэдэх шуурхай штаб мэдээллээ.


Шуурхай штабаас мэдээлснээр, ОХУ-д бүртгэгдсэн халдварын нийт тохиолдлын тоо 93558 болсон бөгөөд тус улс энэ үзүүлэлтээр Иран улсыг гүйцэж, наймдугаарт орж байна.


Шинээр илэрсэн тохиолдлуудын 40.7 хувь нь халдварын шинж тэмдэггүй байсан байна. Халдварын хамгийн олон буюу 3075 тохиолдол нийслэл Москва хотод илэрсэн бөгөөд тус хотод нийт 48 426 хүн халдвар авчээ. ОХУ-д нэг өдрийн дотор 72 хүн нас барсан бөгөөд энэ нь өдөрт нас барсан хамгийн олон тохиолдол юм. Халдвар тархсанаас хойш тус улсад нийт 867 хүн нас барж, 8456 хүн эдгэрчээ.


Холбоотой мэдээ