Германд халдвар авсан хүний тоо 148 мянга давжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-04-23 13:57:06

БЕРЛИН. /DW/. ХБНГУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 148 мянга давж, 5000 гаруй хүн нас барлаа гэж Роберт Кохын нэрэмжит хүрээлэн мэдээлжээ.


Тус хүрээлэнгээс мэдээлснээр, сүүлийн нэг хоногийн хугацаанд короонавирусний халдвараар 215 хүн нас барж, нас барсан нийт тохиолдлын тоо 5094-т хүрчээ. Үүнээс өмнө 281 хүн нас барсан гэж мэдээлж байв. Германд вирус тархсанаас хойш 148 046 хүн халдвар авсан бөгөөд өнгөрсөн өдөр 2352 шинэ тохиолдол илэрчээ. Үүнээс нэг хоногийн өмнө 2237 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Одоогийн байдлаар 103300 хүн эдгэрчээ.


Халдвар хамгийн олон тохиолдол Бавариа (39 395), Хойд Рейн-Вестфал (30 584), Баден-Вюртемберг (29 443) мужуудад бүртгэгджээ. Нийслэл Берлин хотод 5324 хүн халдвар авсан байна.


 


Холбоотой мэдээ