Гэмт хэргийн улмаас долоон хүн нас баржээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-04-17 10:48:29

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд энэ оны эхний улиралд 127 гэмт хэрэг гарч, 48 хүн гэмт хэрэгт холбогдсон байна. Гарсан гэмт хэргийн дотор хүний амь бие эрүүл мэндийн эсрэг хэрэг 22, өмчлөх эрхийн эсрэг 77, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг 6, байгаль хамгаалах журмын эсрэг 14, бусад 8 хэрэг гарсан байна.

Гэмт хэргийн улмаас 7 хүн нас барж, 29 хүн гэмтэж бэртэн улс болон иргэдэд 210.2 сая төгрөгийн хохирол учирчээ.

Бүртгэгдсэн нийт хэргийн 4.7 хувийг бүлэглэж, 11.8 хувийг согтуугаар үйлдсэн бөгөөд зөрчил гаргасан 15 хүнийг албадан саатуулж, 97 хүнийг баривчилсан  байна.

Өнгөрсөн оны мөн үетэй зэрэгцүүлэхэд бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 26.2 хувиар буюу 45 тохиолдлоор буурсны дотор тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 4 тохиолдлоор, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 21.4 хувиар буюу 21 тохиолдлоор тус тус буурсан байна.

Холбоотой мэдээ