Сүхбаатар аймгийн шүүгчид 2 дахь жилдээ аваргаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-05-02 17:11:31

Жил бүр зохион байгуулагддаг Зүүн бүсийн шүүхийн байгууллагуудын шүүгч, ажилтнуудын ажил мэргэжлийн уралдаан, спортын тэмцээнд Сүхбаатар аймгийн шүүхийн хамт олон 2 дахь жилдээ аваргаллаа.

Энэхүү тэмцээн нь 4 сарын 29,30, 5 сарын 1-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Чингис хотноо зохион байгуулагдсан юм. Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын нийт 12 шүүхийн 80 гаруй шүүгч, ажилтнууд шатар, гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис  буудлага, буухиа тэмцээн зэрэг спортын төрлөөр, мөн шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга нарын ур чадварын уралдаанаар өрсөлджээ.

Сүхбаатар аймгийн шүүхийн шүүгч, ажилтнууд ур шүүгчийн туслах нарийн бичгүүдийн дундах ур чадварын тэмцээнд 1-р байр, ширээний теннисний эмэгтэй төрөлд 1-р байр, хийн буудлагын эрэгтэй төрөлд 1-р байр, сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд 1-р байр, гар бөмбөгийн эмэгтэй төрөлд 1-р байрыг тус тус эзэлж багаа ТЭРГҮҮН байрыг эзэлж шилжин явах цомоор шагнуулжээ.

Сүхбаатар аймгийн шүүхийн баг хамт олны хувьд тус тэмцээнд 2 жил дараалан түрүүлж байгаа бөгөөд цомоо үүрд хадгалах эрхтэй болжээ.

Т. Одончимэг 

Холбоотой мэдээ