Жүдочдод 6 дугаар сарын 30 хүртэл ямар нэг тэмцээн байхгүй

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-04-06 18:37:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Токио-2020" олимпын наадам нэг жилээр хойшлогдсон учраас олимпын их наадамд оролцох тамирчдын чансааны эрэмбийг 2021 оны зургадугаар сарын 29-ний өдрөөр эцэслэхээр болжээ.


Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос энэ оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ямар ч тэмцээн зохион байгуулахгүй гэдгийг тус холбооны ерөнхийлөгч Мариус Л.Визер албан ёсоор мэдэгдлээ. 


Гэхдээ энэ хугацаа нь “COVID-19” цар тахлын тархалтын байдлаас хамаарах тул өөрчлөгдөж болзошгүй гэдгийг онцоллоо. Дараа жил буюу 2021 оны 7 дугаар сарын 23-наас 8 дугаар сарын 8-нд болох “Токио-2020” олимпын наадмаас өмнө зохион байгуулах тэмцээний тоо болон хуваарийг гаргахдаа ОУЖБХ-ноос орон орны тамирчдад ижил тэнцүү боломж олгох нөхцөлийг нэн тэргүүнд баримтлан хуваарилалт хийх юм байна.

Холбоотой мэдээ