Монголбанк он гарсаар 5.3 тн үнэт металл худалдан авчээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
nandintsetseg@montsame.gov.mn
2020-04-04 10:27:42
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк оны эхний 3 сард 5.3 тн үнэт металл худалдан авсан бөгөөд 3 дугаар сард 830 кг үнэт металл худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үед 540 кг үнэт металл худалдан авч байснаас 290 кг-аар өссөн үзүүлэлт юм. Худалдан авсан 5.3 тн үнэт металлын 3.6 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байна.


Өнгөрсөн 3 дугаар сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 31 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 36 кг үнэт металл тус тус худалдан авчээ. Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ өнгөрсөн сард 141,512.11  төгрөг байлаа.

Холбоотой мэдээ