БНСУ-д парламентын сонгуулийн кампанит ажил эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-04-02 13:14:53

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д энэ сарын 15-нд болох парламентын сонгуулийн албан ёсны кампанит ажил өнөөдөр эхэллээ. Засгийн газраас коронавирусний цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд хэрхэн үнэлэгдэх нь олны анхаарлыг татаж байна.


"Үндэсний ассемблейн 300 гишүүнийг сонгох сонгуулийн кампанит ажил санал хураалтын өмнөх өдөр хүртэл 13 хоног үргэлжилнэ" гэж Үндэсний сонгуулийн комисс мэдээлжээ. Сонгогчид тэдгээр суудлын 253-ыг шууд сонгох юм.


Удахгүй болох сонгууль нь 2022 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө сонгогчдын үзэл бодлыг илтгэх хэмжигдэхүүн болно хэмээн үзэж байгаа юм. Ерөнхийлөгч Мүн Жэ Ин 2017 оны тавдугаар сараас албан тушаалаа хашиж эхэлсэн билээ.


COVID-19” халдвар тархсантай холбогдуулан улс төрийн намууд кампанит ажлаа нам гүм байдлаар явуулах төлөвтэй байна. Тус улсад халдварын 10 мянга орчим тохиолдол бүртгэгдээд байгаа юм.


Улс төрийн шинжээчдийн үзэж буйгаар, гол хоёр нам цар тахал дэгдсэн энэ үед Засийн газрын хэрэгжүүлж буй арга хэмжээ болон үүний эдийн засагт үзүүлэх нөлөө зэрэг асуудлыг хөндөх төлөвтэй байгаа ажээ. 

Холбоотой мэдээ