Цар тахалтай холбоотойгоор 80 гаруй улс ОУВС-гаас тусламж хүсчээ

Дэлхийд | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2020-04-02 12:57:34

ВАШИНГТОН. /TASS/.  Дэлхийн 80 гаруй улс коронавирусний цар тахалтай тэмцэхэд тусламж дэмжлэг үзүүлэхийг Олон улсын валютын сангаас /ОУВС/ хүсчээ.


“Одоогоор бидэнд яаралтай санхүүжилт олгох 80 гаруй хүсэлт ирээд байна. Хүсэлт гаргасан мөнгөн дүнгийн нийт хэмжээ 20 тэрбум ам.доллароос давсан. Тэдгээрийн дийлэнх нь бага орлоготой жижиг орнууд, хөгжиж буй эдийн засагтай улсууд байна” гэж ОУВС-гийн төлөөлөгч лхагва гарагт утсаар хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.  


“Бид эдгээр хүсэлтийн дор хаяж талыг нь судалж үзсэн байгаа. Гэхдээ энэ нь Гүйцэтгэх зөвлөлд хэлэлцүүлэхээр илгээсэн гэсэн үг биш юм. Гэсэн хэдий ч манай хүмүүс өдөр шөнөгүй ажиллаж байна” гэж тэрбээр нэмж хэлжээ.


Үүний зэрэгцээ коронавирусний улмаас улс орнуудын өрийн эргэн төлөлтийг түр хугацаагаар зогсоох санаачилга нь өрийг цайруулна гэсэн үг биш гэдгийг ОУВС-гийн төлөөлөгч мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ