Сумдын ундны ус шаардлага хангахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-29 12:28:55

Говь-Алтай аймгийн МХГ-ын лаброторид тус аймгийн 18 сум, 2 тосгоны ундны усанд эрүүл ахуй, аюулгүй байдал, химийн болон нян судлалын шинжилгээг хийлээ.

Хими, нян судлалын чиглэлээр 17 төрлийн үзүүлэлтээр шинжилгээ хийхэд Тайшир сумын Цагаан оломын худгийн ус, Төгрөг сумын голын ус хатуулагийн хэмжээгээр стандартын шаардлага хангаагүй байна. Алтай сумын гүн өрмийн худаг хамгийн их хатуулагтай байжээ. Мөн Жаргалан сумын 2 худаг,Төгрөг, Хөхморьт, Баян-Уул, Цогт, Есөнбулаг сумдын төвийн худгууд магнийн хатуулаг ихтэй гарчээ. Төгрөг сумын усанд төмрийн хэмжээ их, Халиун сумын Олонбулаг худгийн усны төмрийн хэмжээ бага байсан байна. Харин Дарив, Тайшир, Хөхморьт сумдын худгийн усанд нянгийн бохирдол илэрсэн байна. Иймд сумдын удирдлагууд бодлого боловсруулж, хөрөнгө оруулалт хийж тодорхой арга хэмжээ авахыг анхааруулан шаардлага хүргүүлжээ.

                                                                                            Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ