Зөрчил гаргавал эцэг эх, асран хамгаалагчдад хариуцлага хүлээлгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-03-24 13:55:50

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Шаамар суманд шатах тослох материалын худалдаа эрхэлдэг байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьсан байна.

Тухайлбал “Сод Монгол”, “МТ”, “Тэс-Петролиум”, “Ник-Петровис”, Жаст” зэрэг долоон аж ахуйн нэгж хамрагдсан бөгөөд эдгээрт амны хаалтыг хэрхэн зөв хэрэглэж иргэдэд үйлчилж байгаад хяналт хийсэн аж. Мөн шалгалтын явцад илэрсэн зөрчил бүрт заавар зөвлөмж өгчээ. Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд улс, аймгийн Онцгой комиссын шийдвэр, Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмж зааврыг зөрчин гудамж талбайд олноороо бөөгнөрөл үүсгэн цугларах. Мөн тоглоомын талбайд хүүхдүүдийг тоглуулах, аялж зугаалах зэрэг зөрчил гаргахгүй байхыг дахин анхаарууллаа. Тэр тусмаа бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй гадуур явуулах, худалдааны төв, гудамж, тоглоомын талбайд тоглуулах зэрэг зөрчил гаргавал эцэг эх асран хамгаалагчдад хариуцлага хүлээлгэх аж.

Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосонтой холбоотойгоор ахуйн хүрээний архидалт нэмэгдэх, үүнээс болж хүүхэд эрсэлд орох магадлалтай байгаа учир хаа хаанаа хариуцлагаа чангатгаж ажиллах ёстой болж байна. Түүнчлэн хаврын хуурайшилтын улирал эхэлж буй учир ахуйн болон ой хээрийн түймэр, гол усны аюулаас урьдчилан сэргийлж, иргэний үүргээ биелүүлэн сонор сэрэмжтэй байхыг санууллаа. 

Холбоотой мэдээ