Канадын Калгори хотын монголчууд 6 сая төгрөг хандивлав

Монголын мэдээ | Лавлагаа
bolor@montsame.mn
2020-03-20 11:16:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Канад улсад ажиллаж, амьдардаг монголчуудын төлөөлөл болох Альберта мужийн Калгари хотын иргэд шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажиллагаанд туслах зорилгоор хандивын аян өрнүүлжээ.

 Хандивын аяныг 7 хоногийн хугацаанд өрнүүлсэн бөгөөд нийт 20 гаруй иргэдээс 6 000 000 төгрөг цугларсан байна.

 Энэхүү мөнгөн хандивыг өнөөдөр Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ