Германд коронавирусээр халдварласан хүний тоо 9300 давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-03-18 10:49:59

БЕРЛИН. /РИА Новости/. Германд коронавирусээр халдварласан тохиолдлын тоо 9300 давжээ. Энэ тухай телевиз “N-TV” суваг мэдээлсэн байна.


Баден-Вюртемберг мужид халдвар авсан хүний тоо тодорхой болсны дараа Германд нийт халдвар авсан тохиолдол 9367-д хүрчээ. Сүүлд мэдээлснээр, халдварын улмаас тус улсад 26 хүн нас барсан байна.


Өмнө нь 8598 хүн коронавирусээр халдварласан тухай “DPA”агентлаг мэдээлжээ. 

Холбоотой мэдээ