“Евро-2020” тэмцээнийг хойшлуулжээ

Дэлхийд | Спорт
khulan@montsame.gov.mn
2020-03-17 21:29:30

ОСЛО. /BBC/. Европын хөлбөмбөгийн холбоо /УЕФАшинэ коронавирусний цар тахлын улмаас Хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээнийг нэг жилээр хойшлуулахаар боллоо гэж Норвегийн Хөл бөмбөгийн холбоо мэдээлжээ.


УЕФА өнөөдөр теле хэлбэрээр хуралдсан юм. Норвегийн Хөлбөмбөгийн холбооноос мэдээлснээр, “Евро-2020” тэмцээн ирэх оны зургадугаар сарын 11-нээс долдугаар сарын 11-нд болох ажээ. Уг шийдвэрт УЕФА мягмар гаргийн орой гарын үсэг зурна.


Энэ оны зургадугаар сарын 12-ноос долдугаар сарын 12 хүртэл Европын 12 хотод зохион байгуулахаар төлөвлөж байсан уг тэмцээнийг хойшлуулснаар одоогоор түр зогсоогоод буй Европын лигүүдийг дуусгах боломж бүрджээ.


Мөн УЕФА-гийн Үндэсний лиг, Европын 21-ээс доош насныхны аварга шалгаруулах тэмцээнийг ирэх зун зохион байгуулахаар болсон байна. 

Холбоотой мэдээ