ОНХ сангийн хөрөнгөөр Ганга нуурыг хамгаалах ажил хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-04-27 17:56:31

Орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгө гэж бий болсноор сумд өөрсдийн гараар нутаг орондоо бүтээн байгуулалтын ажил хийх болсон. Сүхбаатар аймгийн  Дарьганга суманд ОНХСангийн хөрөнгө гэж 280 орчим сая төгрөг төсөвлөгддөг.

Сүхбаатар аймгийн Дарьганга сум ОНХС-ийн хөрөнгөөр энэ жил Ганга нуурыг хамгаалах ажил хийнэ гэж сумын  засаг даргын орлогч Ч.Ганхуяг хэллээ.

ОНХС-ийн хөрөнгийг сумдад хуваарилдаг болсоноор сумдад зам талбай барилга байгууламж, гэрэлтүүлэг, шинэ суурьшлын бүс байгуулах боломж бүрдсэн. Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг Дарьганга сум гэхэд өнгөрсөн жил сумын хадлан бэлтгэх ажилд түлхүү зарцуулж, хавар малчиддаа хөнгөлөлтэй үнээр өвс өгчээ. Сумын худалдааны гудамж, төв хэсгээр 700 м хайрган хучилттай зам тавьсан. Энэ зун хатуу хучилттай болгох, явган хүний замтай болгоно хэмээн зорьж байгаа. Ер нь орон нутаг хөгжүүлэх сангийн мөнгийг оновчтой зарцуулбал үр дүнгээ өгдөг хэмээн Дарьганга сумын засаг даргын орлогч Ч.Ганхуяг хэллээ.

 

Т.Одончимэг

 

 

 

 төвийн ААН, төсөвт байгууллагуудыг нэгдсэн халаалтанд холбосон, Алтан-Овоо болон Дуут нуур, Хөрөгийн хөшөө зэрэг газруудыг хашиж хамгаалжээ.

Энэ жилийн хувьд

Сүхбаатар аймгийн Дарьганга сум бол байгалийн үзэсгэлэнт газар бүрдсэн нутаг. Тиймээс гадна дотны зочдын хөл тасардаггүй. Энэ утгаараа Сүхбаатар аймгийн сумдын нүүр царай болох учиртай, гадны хүмүүс манай сумдыг Дарьгангаар төсөөлөх болно. Гэвч бусдын нүүр тахлах нь бүү хэл, элсний нүүдэлд дарагдсан Дарьганга сумын төвийг нүүлгэх асуудал хүртэл яригдаж байсан цаг саяхан. Айлуудынх нь хашаа элсэнд дарагдсан. Шаваастай аргал, жорлон энд тэндгүй хөглөрсөн их хөлийн сум гэхэд хэцүүхэн дүр зураг угтдаг байсан. 2011, 2012 эхлэн айлуудыг нүүлгэж сумын урд болон зүүн хэсэг рүү нүүлгэж нэгдсэн хороолол суурьшлын бүс бий болгосон. Иргэдтэй тохиролцож 2,4 сая төгрөгөөр хашаа газар өгч эхэлжээ. 4 жилийн хугацаанд сум харьцангүй эмх цэгцэндээ орж, иргэд ч байшин барьж эхэлсэн. Хашаандаа байшин бариагүй айл цөөхөн үлджээ.

Дарьганга суманд тулгарч буй хамгийн том асуудал бол хөрсний эвдэрэл. Орлогч даргын хэлж байгаагаар бол сумын төвийн өнгөн хөрснөөсөө доош 1метр шахам элэгдэж, идэгдсэн гэж байна.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ