Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдрөөс ажилдаа оров

Монголын мэдээ | Улс төр
nandintsetseg@montsame.gov.mn
2020-03-10 10:45:57
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад шинэ коронавирусний халдвар илэрсэнтэй холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөө өглөөний 8 цагт шуурхай хуралдаж Засгийн газарт чиглэл өглөө.


Үүссэн нөхцөл байдлыг хяналтад авахын тулд шуурхай арга хэмжээ авч ажиллах тухай ҮАБЗ-өөс өгсөн чиглэлийн дагуу Засгийн газрын ээлжит бус хуралдаан 10:00 цагт эхлэв.


Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шуурхай хуралдах болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдрөөс ажилдаа орж байна гэж ЕТГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ