Захиргааны ерөнхий хуулийн тухай мэдлэг олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-27 13:37:38

Монгол Улсын Захиргааны ерөнхий хууль 7 сарын 1-ээс хэрэгжиж эхлэх гэж байгаатай холбогдуулан Хуульзүйн яамнаас Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын Хуульзүйн хэлтэстэй хамтран сургалт зохион байгууллаа.

Сургалтанд 19 сумын ЗДТГ-ын дарга нар, төрийн захиргааны алба хаагчид хамрагдаж, 2015 оны 6 сарын 19-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан 5 хэсэг, 11 бүлэг, 108 зүйлтэй Захиргааны ерөнхий хуулийн зарчим, үзэл санааны талаар мэдлэг, мэдээлэл авсан юм.

Энэ хууль нь хуучнаа бодвол хамрах хүрээллийн хувьд нэлээн өөрчлөгдсөн, өргөжсөн. Төрийн шийдвэр гаргагч байгууллага, төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллага, хувийн хэвшлийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд гээд нийтийн эрхзүйтэй холбоотой шийдвэр гаргаж байгаа бүх байгууллагууд энэ хуулийн үйлчлэлд хамрагдана гэдгийг Хуульзүйн хэлтсийн дарга Ц.Пунцаг хэлж байлаа. Мөн сургагч багш нарын зүгээс иргэн, захиргаа хоёрын хоорондын харилцааг стандартчилж, захиргааны үүрэг, иргэний эрх, оролцоог дэлгэрэнгүй байдлар зохицуулснаараа ач холбогдолтой хууль болсон гэдгийг онцолж байв.

Энэхүү сургалтыг Хуулзүйн үндэсний хүрээлэнгийн Хууль зүйн мэдээлэл, сургалт сурталчилгааны төвийн эрхлэгч, сургагч багш А.Түвшинтулга, Удирдлагын академийн багш, доктор А.Алтанзул нар удирдан явууллаа.

Өвөрхангай Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ