Цасаар шуурахыг анхааруулж байна

Монголын мэдээ | Нийгэм
munkhbaatar@montsame.gov.mn
2020-02-24 13:07:20
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагын мэдээлснээр, өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, маргааш төвийн аймгуудын ихэнх, баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цасаар шуурна. 


Иймд Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулахыг анхааруулж байна. Мөн бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, мөн хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарласантай холбогдуулан хулгайн замаар гарч яваад цасанд сууж, төөрөх зэргээр хамт яваа хүмүүсийнхээ аюулгүй байдлыг алдагдуулах, өөрийнхөө болон бусдын амь насыг эрсдэлд оруулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Холбоотой мэдээ