Улаанбаатарт 5-7 хэм хүйтэн байна

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2020-02-22 08:08:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2020 оны 2 дугаар сарын 22-ны 8-20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндий, Хөвсгөлийн уулсаар 13-18 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн Бэлчир орчим, Орхон-Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

Холбоотой мэдээ