Шинэ коронавируст халдварын улмаас 1773 хүн нас баржээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-02-17 11:05:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны мэдээлснээр, энэ сарын 17-ны 10:00 цагийн байдлаар шинэ коронавирусний халдвараар 1773 хүн нас бараад байна. Халдвар авсан хүний тоо 71 269-д хүрсэн бол 10 773 хүн эдгэрчээ.   

БНХАУ болон болон дэлхийн бусад улс оронд коронавирусний халдвар тархаж 48 хоногийн хугацаанд 71 мянга гаруй хүн халдвар авч өвчилсөн болох нь тогтоогдоод байна. Иймд иргэд амны хаалт тогтмол хэрэглэх, гараа сайтар савандаж угаах, халдварын эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй байх зэргээр сонор сэрэмжтэй байж урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ чанд дагаж мөрдөхийг тус яамнаас анхаарууллаа.


Холбоотой мэдээ