Эрүүл мэндийн салбарынхан түүх намтраа номын хуудаснаа буулгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-23 13:57:29

Төв аймгийн эрүүл мэндийн салбарын 90 жилийн түүхийг харуулсан гэрэл зургийн цомог уншигчдын хүртээл боллоо.

Энэ салбарын туулж өнгөрүүлсэн бүхнийг номын хуудаснаа буулгахад “Өрмөн-Уул” группийн ерөнхийлөгч, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан Д.Оюунбилэг ивээн тэтгэж, Монголын анхны баримтат кино компани “Дөрвөн–Ирвэс”-ийн ерөнхий захирал Ш.Ганхуяг тэргүүтэй уран бүтээчид хэвлэн нийтэлжээ.

Цомгийн эхний хэсэгт эрүүл мэндийн салбарын үндэс суурь хэрхэн тавигдсаныг өгүүлсэн бол хоёр дахь хэсэгт энэ салбарын хөгжил, дэвшил, авъяаслаг эмч ажилчдын намтар түүхийг сийрүүлсэн байна. Харин төгсгөлд нь цаашдын зорьж буй ирээдүйн дүр зураг, шийдвэл зохих асуудлыг тусгаж өгчээ. Зургийн цомог нийтдээ 1000 ширхэг орчим хэвлэгдэж, уншигчдын гарт очоод байна.  

Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд