ЭМЯ: Хувийн чатаар ирж байгаа дуут мессэж нь худал мэдээлэл

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-02-13 09:46:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийгмийн сүлжээ болон хувийн чатаар өчигдөр орой тараасан дуут мессэж нь худал, ташаа болохыг ЭМЯ-наас мэдэгдлээ.

2020 оны 2 дугаар сарын 12-ны байдлаар, шинэ коронавирусний /СOVID-19/ халдвар манай улсад бүртгэгдээгүй. Тиймээс зохион байгуулалттай худал ташаа мэдээлэл тарааж, нийгмийг айдаст автуулах, эмх замбараагүй байдал бий болгохыг хүсэж буй нийгмийн сүлжээний хэрэглэгчийг хуулийн байгууллагад хандан шалгуулж, хариуцлага тооцох аж.

Албан ёсны үнэн бодит мэдээллийг өдөр бүр Эрүүл мэндийн яамнаас 11 цагаас улс даяар шууд мэдээлэл өгч байгаа. Иймд эх сурвалжаа нягтлаагүй мэдээллийг цааш нь түгээж, дамжуулахгүй байх нь таныг хууль бус үйлдлээс хамгаалахыг тус яамнаас анхаарууллаа.

Холбоотой мэдээ