532 зорчигчид урьдчилан сэргийлэх хяналтын үзлэг хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-02-05 09:12:05

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Зооноз өвчин судлалын төвийн алба хаагчид энэ сарын нэгнээс хойш 532 зорчигчид урьдчилан сэргийлэх хяналтын үзлэг хийжээ. 


Тодруулбал, шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Говь-Алтай аймгийн хот хоорондын зорчигч тээврээр үйлчлүүлсэн 491, иргэний нисэхээр үйлчлүүлсэн 41, нийт 532 зорчигчдод урьдчилан сэргийлэх хяналтын үзлэг хийн зөвлөгөө мэдээлэл өгсөн байна. Уг хяналтын үзлэгийг тус төвийн алба хаагчид гурван ээлжээр хоёрдугаар сарын нэгнээс гуравдугаар сарын хоёрны өдөр хүртэл үргэлжлүүлэх ажээ. 


Холбоотой мэдээ