Төрийн албаны ерөнхий шалгалт хойшлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-01-28 19:01:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэлийг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн цахимаар явуулж байна.

Энэхүү үйл ажиллагаа нэгдүгээр сарын 30-ны товлогдсон хугацаандаа дуусна. Харин энэ оны хоёрдугаар сарын 7-17-нд зохион байгуулахаар төлөвлөсөн Төрийн албаны ерөнхий шалгалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, ерөнхий шалгалтын хугацааг хорио цээрийн дэглэм цуцалсны дараа дахин товлож жич зарлахаар болжээ. 

Төрийн албаны зөвлөлийн ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Улсын байнгын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй коронавирус тархах эрсдэл, хорио цээрийн дэглэм, мэргэжлийн байгууллагын зөвлөмжтэй холбогдуулан цаг үеийн шаардлагатай зарим үйл ажиллагааны талаар ийнхүү шуурхай шийдвэр гаргажээ.


Холбоотой мэдээ