Өвөлжилтийн мэдээллийг хүргэлээ

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2020-01-28 16:01:14

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын хурлаар хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн цаг үеийн асуудлаар ХХААГ-ын дарга З.Нэргүй мэдээдэл хийлээ. Хөдөө аж ахуйн салбарын 2019-2020 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 285 дугаар тоот тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа талаар мэдээллийн эхэнд хүргэв
Ажлын төлөвлөгөөний  23 заалтаас бүрэн хэрэгжсэн 12, хэрэгжих шатандаа 7, хугацаа болоогүй 4 заалт байгаа аж.

2019-2020 онд Сэлэнгэ аймгийн 5-7 суманд 4 сумын 333 өрхийн 49.3 мянган толгой мал өвөлжиж хаваржиж байгаа бол өөрийн аймгийн бусад сумын нутагт 214 өрхийн 36.1 мянган толгой мал өвөлжиж хаваржиж байна. 
Засгийн газрын тогтоолын дагуу аймаг нөөцөд 60 тн өвс, 20 тн малын тэжээл бэлтгэх даалгаврын дагуу 100 хувь бэлтгэн байршуулсан байна. 
Эдгээр өвс тэжээлээс Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд байгуулсан Сэлэнгэ үүлдрийн үхрийн аж ахуйд 10 тн малын тэжээлийг зарцуулжээ.
Сумдын нөөцөд өвс, тэжээл 86 хувьтай бүрдүүлсэн бөгөөд 01 дүгээр сарын 24-ний байдлаар сумдууд
 нөөцөө зарцуулж эхлээгүй харин иргэд малчид өөрсдийнхөө бэлтгэсэн өвс тэжээлийн 40-50 хувийг зарцуулжээ. Энэ сарын 27-ны өдрийн байдлаар зах дээр бизнесийн чиглэлээр бэлтгэсэн нэг боодол ногоон өвс /2019 оны намар бэлтгэсэн/-ийг 7000-8000 төгрөгийн үнэтэй худалдаалж байна. Малын тэжээл, хивэг гурилын үйлдвэрүүдэд 1тн нь 400.0-480.0 төгрөгийн үнэтэй байна.

Түүнчлэн 2018 онд бэлтгэсэн улсын нөөцийн хашаанд хадгалагдаж буй 30 тн хур өвсийг үнэ хямдруулан худалдан борлуулах саналыг ХХААГ-аас оруулсан боловч онцгой комиссын гишүүд татгалзаж туслах аж ахуйтай төрийн байгуулагуудад үнэгүй тараах саналыг дэвшүүллээ.

 

Холбоотой мэдээ