Төв цэвэрлэх байгууламжид байнгын хяналт тавихыг үүрэг болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-01-27 17:18:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БХБ-ын сайдын шуурхай хуралдаан өнөөдөр болж, Төв цэвэрлэх байгууламжийн өдөр тутмын үйл ажиллагааг хянаж, “Харгиа”, “Нисэх”-ийн цэвэрлэх байгууламжид онцгойлон анхаарч ажиллахыг Ус сувгийн удирдах газрын удирдлагад үүрэг болголоо.

Хуралдаанд тус яамны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэн Төв цэвэрлэх болон Нисэхийн цэвэрлэх байгууламжийн өнөөдрийн байдлыг танилцууллаа. Хуралдаанд УСУГ-ын удирдлага болон бусад холбогдох байгууллагын инженер, техникийн ажилчид байлцав. 

Ташрамд дурдахад Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу БХБЯ  2019 онд багтаан Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд хуримтлагдсан 820 мянган шоо метр лагийг үнэргүйжүүлж, бордоо, хар шороон хөрс болгон боловсруулах ажлыг хийж гүйцэтгээд байгаа юм.  

Мөн Төв цэвэрлэх байгууламжид өдөр тутам ирдэг 1.200 шоо метр лагийг ил задгай аргаар хатаадаг байсныг бүрэн зогсоож, лаг усгүйжүүлэх байгууламжийг ашиглалтад оруулснаар Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврыг бүрэн хийж гүйцэтгээд байгаа юм.


Холбоотой мэдээ