Хөнгөн атлетикийн ахмад мастерууд улсын аваргын төлөө өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-09-23 11:43:27

Монгол Улсын гавьяат тамирчин Дашзэвэгийн Намжилмаагийн нэрэмжит ахмад мастеруудын Улсын аварга шалгаруулах тэмцээн мягмар гарагт Төв цэнгэлдэх хүрээлэнд болж байна.

Хөнгөн атлетикийн спортыг сурталчлан таниулах, ахмад мастеруудын ур чадварыг залуучуудад түгээх зорилгоор энэхүү тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Тус тэмцээн 100 метр, 1500 метр, уртын харайлт, бөөрөнцөг түлхэлт, зээрэнцэг шидэлт гэсэн төрлүүдээр 45-49, 50-54, 55-59, 60-64, 65-69, 70-аас дээш гэсэн зургаан насны ангилалд шилдгүүдээ тодруулах юм.

Энэ удаагийн ахмад мастеруудын улсын аварга шалгаруулах тэмцээнийг Өмнөговь аймгийн биеийн тамир спортын газраас ивээн тэтгэн зохион явуулж байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд