Зохиомлоор үр тогтоохыг эсэргүүцсэн жагсаал цуглаанд олон мянган хүн оролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-20 15:38:28

ПАРИС. /TASS/. Францын оршин суугчид ижил хүйстнүүдэд зохиомлоор үр тогтоох боломж олгохыг эсэргүүцэж, Парис хотын гудамжинд гарч жагсжээ.


Жагсагчид Эсэргүүцлийн талбайгаас Парисын дуурийн театрыг чиглэн алхсан байна. “BFM” телевизийн мэдээлснээр, жагсаал цуглаанд оролцогчдын тоо 26 мянгад хүрчээ. Харин хотын цагдаа нар мэдээлэхдээ жагсаал цуглаанд нийт 41 мянган хүн оролцсон гэжээ. Өнгөрсөн 10 дугаар сард болсон жагсаал цуглаанд 74.5 мянган хүн оролцсон байна.


Нэг хэсэг нь зохиомлоор үр тогтоохыг бүр мөсөн хориглох хэрэгтэй гэж үзэж байгаа бол зарим нь зөвхөн эрэгтэй эмэгтэй хүмүүс гэрлэлтээ албан ёсоор батлуулсан тохиолдолд энэ үйл явцыг хүлээн зөвшөөрөхийг шаарджээ. 

Холбоотой мэдээ