Меган Марклын эцэг охиноо буруутгажээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-20 10:53:37

ЛОНДОН. /TASS/. Меган Марклын эцэг охиноо Их Британийн хаант засгийг дорд үзэж байна хэмээн буруутгахын сацуу энэ бүхнийг мөнгөний төлөө хийж байж гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.  


"Тэд хаант засгийг өрөвдөлтэй болгож, үнэ цэнийг нь унагааж байна. Тэд үүнийг титэмтэй “Walmart” болгож байна. Ийм зүйл хийх ёсгүй байсан юм” хэмээн тэрбээр Хунтайж Харри болон түүний гэргий нарын хааны гэр бүлийн гишүүний үүргээс татгалзаж, санхүүгийн хувьд хараат бус байх шийдвэр гаргасантай нь холбогдуулан тайлбар өгөхдөө мэдэгдсэн байна.


“Гэрлэх үедээ тэд хааны гэр бүлийн нэг хэсэг байж, гэр бүлийн гишүүнийг төлөөлөх үүргийг авсан. Үүнийгээ биелүүлэхгүй байх нь тэнэг хэрэг юм. Их Британийн хаант засаг бол өнөөг хүртэл оршин тогтносон хамгийн агуу засаглалын нэг юм” хэмээн охинтойгоо таагүй харьцаатай байдаг Томас Маркл ярьжээ.  

Холбоотой мэдээ