Түлш цацагдсаны улмаас олон хүн бэртжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-15 15:05:31

НЬЮ-ЙОРК. /TASS/. Delta Air Lines” агаарын тээврийн компанийн зорчигч тээврийн нисэх онгоцны багийн гишүүд Калифорни муж улсын Лос Анжелес хотын Кадахи суурин дээгүүр түлшээ хаясны улмаас гэмтсэн хүний тоо 44 болж нэмэгдсэн тухай хотын гал түймэртэй тэмцэх алба мэдэгджээ.


Түлш тус нутаг дэвсгэрийн 4 бага сургуулийн дээгүүр цацагдсан байна. Үүний улмаас 44 хүн гэмтэж бэртсэний дотор 20 хүүхэд байжээ. Бүх хүмүүст эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн байна.


АНУ-ын Холбооны нисэхийн удирдах газрын мэдэгдсэнээр, Лос-Анжелес хотоос Шанхайн чиглэлд үйлдэж байсан нислэгийн үеэр болсон энэ хэргийг мөрдөн шалгаж байгаа аж. Хөлгийн баг Лос-Анжелес хотын нисэх онгоцны буудлаас хөөрсний дараа түгшүүрийн дохио өгч, буцаад газардсан байна. Газардах үед осол гараагүй аж.


АНУ-д шаардлагатай тохиолдолд онгоцноос түлш хаях тусгай дүрэм байдаг аж. Delta” компани хөлгийн багийн гишүүдийн хийсэн үйлдлийг онцгой байдал үүссэнтэй холбоотойгоор буулт хийхийн өмнө онгоцны массыг бууруулахын тулд түлшнээс хасах шаардлагатай байсантай холбон тайлбарлажээ. 

Холбоотой мэдээ