Лаос Улсын Элчин сайд Сиалунгкон Сэнг-Үтоныг “Найрамдал” медалиар шагналаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-01-14 16:32:17
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Лаос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сиалунгкон Сэнг-Үтоныг үүрэгт ажлаа дуусгаж нутаг буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.


Түүнийг Монгол, Лаосын харилцааг өргөжүүлэх үйл хэрэгт 20 гаруй жил хүчин зүтгэснийг өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал “Найрамдал” медалиар шагнасныг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар гардуулав.


Мөн үеэр хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг тогтмолжуулах, хоёр улсын харилцааг улс төр, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, боловсролын салбарт улам өргөжүүлэх болон олон улсын тавцанд түлхүү хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Холбоотой мэдээ